Платформ ашиглах нөхцөл
Terms and Condition
Нэг. Нийтлэг зүйл
1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь “Карпүүл Монголиа” ХХК /цаашид “Компани” гэх/-ийн “Carpool” ухаалаг утасны программ болон “www.Carpool.mn” цахим хуудсыг ашиглах нөхцөлийг тодорхойлох, түүний хэрэглэгчдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/ хоорондын харилцааг зохицуулна.
1.2 “Carpool” ухаалаг утасны программ болон “www.Carpool.mn” цахим хуудсыг цаашид “Платформ“ гэж нэрлэнэ.
1.3 Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч Платформыг ашиглахаас өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр нэвтэрнэ.
1.4 Платформд бүртгүүлэх буюу нэвтэрснээр Хэрэглэгч нь ашиглах нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.5 Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх үйл ажиллагаа, хэлцлүүд нь Компанийн оролцоогүйгээр явагддаг бөгөөд Компани нь зөвхөн унаа, тээвэртэй холбоотой мэдээдэл солилцох платформоор хангадаг болно.
Хоёр. Компанийн эрх, үүрэг, хариуцлага
2.1 Энэхүү Платформ нь Хэрэглэгчдэд гагцхүү сайн дурын үндсэн дээр, хоорондоо тохиролцон ижил чиглэлд явах боломжийг олгоно.
2.2 Компани нь ямарваа унаа, тээврийн үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ, эсвэл такси үйлчилгээ эрхэлдэг байгууллага биш болно.
2.3 Хэрэглэгчийн Платформ ашиглах явцад систем бүрэн хяналт тавьдаггүй ба (хэрэглэгчдийн хоорондын харилцаа гэх мэт) энэ харилцаан дээр гарсан ямар нэгэн асуудал нь эрх зүйн хувьд Компанийн хариуцах асуудал биш бөгөөд үүссэн аливаа харилцаа, үйлдсэн үйлдэлд, мөн энэ үйлдлээс эдийн болон эдийн бус хохирол үүссэн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
2.4 Компани нь Хэрэглэгчийн бүртгүүлсэн болон оруулсан мэдээллийг үнэн зөв болохыг батлах нотолгоо шаардах эрхтэй.
2.5 Хэрэв Хэрэглэгч нь Платформыг энэ нөхцөлд зааснаас гадуур болон Монгол Улсын хууль тогтоомжоор хориглогдсон аливаа үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд Компани нь тухайн хэрэглэгчийн Платформ ашиглах эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал хэрэглэгчийн гишүүнчлэлийг дангаар цуцлах эрхтэй.
2.6 Платформын бүрдэл хэсгүүдэд ашиглагдаж байгаа худалдааны тэмдэгт, эмблем, лого болон бусад бүх материалууд нь Монгол Улсын зохиогчийн эрхийн болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд Компани нь хууль ёсны цорын ганц өмчлөгч болно. Компанийн зөвшөөрөлгүйгээр эдгээрийг хуулбарлах, ашиглахыг хориглоно.
2.7 Компани нь Платформыг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд ашиглах үүрэг хүлээнэ.
2.8 Хэрэглэгчтэй холбоотой мэдээллийн нууцлалыг хадгалах бөгөөд зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу задруулна.
Гурав. Хэрэглэгчийн ерөнхий эрх, үүрэг, хариуцлага
3.1 Платформыг ашиглах эсэхийг хэрэглэгч бие даан, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
3.2 Платформ дээр бүртгүүлэхээсээ өмнө энэхүү Нөхцөлийг (тухай бүр орсон нэмэлт өөрчлөлтийн хамт) уншиж, бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж биелүүлэхээ амлаж байгаа тохиолдолд платформыг ашиглах үүрэгтэй.
3.3 Хэрэглэгч нь энэхүү платформыг зөвхөн энэ нөхцөлийн 2.1-д заасан зорилгын дагуу ашиглах үүрэгтэй.
3.4 Платформыг ашиглахын тулд хэрэглэгч 18 насанд хүрсэн байх шаардлагатай. Хэрэглэгч нь Платформд оруулсан бүхий л мэдээллийн үнэн зөвийг бие даан хариуцна.
3.5 Хэрэглэгч нь утасны дугаар баталгаажуулах код, бусад шаардлагатай мэдээлэл, зар сурталчилгааны агуулгатай SMS илгээх зөвшөөрлийг компанид өгсөн болно.
3.6 Хэрэглэгч өөрийн утасны дугаарыг платформд бүртгүүлэх бөгөөд тэрхүү утасны дугаарт илгээсэн нууц үгээр /код/ платформд нэвтэрнэ. Утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдол бүрт платформд бүртгүүлэх үүрэгтэй.
3.7 Нэвтрэх эрхийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.8 Хэрэглэгч өөрийн хүссэн үедээ Платформд нэвтрэх эрхээ нээх, хаах эрхтэй.
3.9 Платформыг ашиглахдаа бусад хэрэглэгчдийг хүндэтгэн, зөв боловсон, соёлтой харьцана.
3.10 Аялалын зардал, үнэ төлбөрийн маргаан гарах тохиолдолд хэрэглэгчид хоорондоо тохиролцоно. Энэ маргаанд компани оролцохгүй.
3.11 Хэрэглэгч нь энэхүү ашиглах нөхцөлийн бүрэлдэхүүн хэсэг болох “Нууцлалын Нөхцөл”-ийг мөрдөж ажиллана.
Дөрөв. Хэрэглэгч нь платформыг жолоочоор ашиглахад үүсэх эрх, үүрэг, хариуцлага
Хэрэглэгч нь платформыг жолоочоор ашиглахдаа дараах үүргийг хүлээнэ.
4.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг мөрдлөг болгоно.
4.2 Өөрийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, зохих даатгалд хамрагдсанаа энэхүү нөхцөлийг зөвшөөрснөөр илэрхийлсэн болно.
4.3 Платформд оруулсан аялалаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлахгүй, тогтоосон цагтаа хөдөлж, зорчигчдоо хүндэтгэн соёлтой харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцоно.
4.4 Зорчигч тус бүрээс авах аялалын үнийг өөрөө сонгож платформд эцсийн байдлаар оруулна. Ингэхдээ платформоос санал болгож буй зардлын мэдээллийг харгалзан үзнэ.
4.5 Замын зардлаа хуваалцах эсэх нь хэрэглэгчдийн сайн дурын шийдвэр болно. Жолооч зорчигчдоос төлбөр авалгүйгээр үнэгүй явах боломжтой.
4.6 Замын түгжрэл гэх мэт урьдчилан тооцоолох боломжгүй шалтгааны улмаас туулах зам болон зардлын хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд зорчигчоос нэмэлт төлбөр шаардахгүй буюу зорчигч нэмэлт төлбөрийн хариуцлага хүлээхгүй.
4.7 Зорчигчийн болон хувийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
Тав. Хэрэглэгч нь платформыг зорчигчоор ашиглахад үүсэх эрх, үүрэг, хариуцлага
Хэрэглэгч нь платформыг зорчигчоор ашиглахдаа дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
5.1 Захиалсан аялалаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлахгүй, тогтоосон цагтаа, жолооч болон бусад зорчигчдоо хүндэтгэн соёлтой харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчино.
5.2 Замын зардлаа хуваалцах эсэх нь хэрэглэгчдийн сайн дурын шийдвэр бөгөөд жолоочийн оруулсан аялалын мэдээлэл болон үнийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
5.3 Хувийн бүх талын аюулгүй байдлаа өөрөө хариуцна.
Зургаа. Бусад зүйлс
6.1 Компани хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүү ашиглах нөхцөлд нэмэлт, өөрчлөлт дангаар оруулах эрхтэй.
6.2 Ашиглах нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар компани хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд хэрэглэгч нь платформыг үргэлжүүлэн ашигласнаас эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
6.3 Хэрэглэгчтэй холбоотой аливаа мэдээллийн нууцлал нь энэхүү Ашиглах нөхцөлийн салшгүй бүрэлдэхүүн болох “Нууцлалын Нөхцөл”-өөр зохицуулагдана.